Dark Light
Нийгэм | 2021-03-05

“Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаалж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулан “Үхэр жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрсэн байна.

Монголбанкнаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлсэн. Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22