Dark Light
Нийгэм | 2021-03-06

Галын аюулаас 19 хүний амь насыг аварлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр өглөө 08:54 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар байрны 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны 1 орц бүхэлдээ утаа жилтанд автаж, гал гарч байсан. 

Утаажилтын бүсээс ГТУА 63 дугаар ангийн алба хаагчид 19 иргэнийг гаргаж амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн аюулаас аварсан иргэд дунд 5 сараас 13 насны хүүхдүүд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан тухай Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16