Dark Light
Нийгэм | 2021-03-07

Д.Сумъяабазар: Хатуу хөл хорио тогтоохгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Гуравдугаар сарын 4-ний байдлаар дархлаажуулалтын 20 цэгт 15432 хүнийг вакцинд хамруулсан. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд оролцож байгаа бусад салбарын мэргэжилтэн, ажилтнууд болон онцгой ажил мэргэжлийн хүмүүс хамрагдсан байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 10148, бусад салбарын 3568 хүнд вакцин тарьсан байна. УДЭТ-ийн ажилчид, үзвэр үзсэн хүмүүсээс 54 тохиолдол илрээд байна. Нийт 900 хүн үзсэн. Ойрын хавьтал болсон хүмүүс бусдад халдвар тараах өндөр эрсдэлтэй. Тиймээс тоглолт үзсэн хүмүүс шинжилгээндээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Хүнд хэцүү байдал үүссэн ч хатуу хөл хорио тогтоохгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16