Анх 1911 оны гуравдугаар сарын 19 ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ.
Энэ өдрийг Германы улс төрч , эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Тухайн үед анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.
Хойд хөршид өрнөсөн Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон зарлаж, 1965 оноос хойш тус улсад энэ өдөр бүх нийтээр амрах болсон юм.
Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон аж.
АДМИН







Нийгэм





