Dark Light
Нийгэм | 2021-03-08

Б.Бат-Эрдэнэ АНУ-д коллежийн хошой аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн 3 дугаар дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг жинд таван барилдан давж аварга боллоо.

Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хошой аваргаар тодорч байна. Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төрсөн. Тэрбээр “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00