Dark Light
Нийгэм | 2021-03-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээтэй уулзаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээтэй уулзаж байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэж нэр бүхий улстөрчид бичлэгийг нь нийтэд ил болгосон.

УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж  “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана.

Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр”  гэж мэдэгдэж байсан удаатай.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16