Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээтэй уулзаж, уулзалтын дараагаар сэтгүүлчдэд зарим мэдээллийг өглөө.
Тэрээр "Шүүн таслах процесс дунд маш их аюултай зүйлс болсон.
1- Хорих ангид ял эдэлж байгаа хүн Чимгээ рүү дахин дахин мессеж бичсэн
2- Гэрт нь хүний цогцос тавьж ээжийг нь айлган сүрдүүлсэн
3- Мансууруулах бодис хэрэглэж шалдан зураг, бичлэгийг нь хийж нөхөрт нь явуулсан мөн Чимгээг яллагдаж байх хугацаанд түүний охин авто машины ослоор нас барсан. Энэ хэргийг сэргээн шалгана. Яагаад гэвэл энэ нь Чимгээг дарамтласан захиалгат хэргийх нь нэг хэсэг байж магадгүй. Энэ зэрэг маш олон асуудал байна. Үүнээс цааш хэрэгтэй холбоотой нууцлалын асуудал учир дэлгэж чадахгүй. Чимгээг эрүүдэн шүүсэн явдал, зарим хэргийг хурдан шийдээд, ямрыг нь саатуулж удааж хүнийг зовоодог асуудлыг сөхнө, арга хэмжээ авна. Б.Чимгээг эрүүдэн шүүсэн гэж нэр бүхий улстөрчид бичлэгийг нь нийтэд ил болгосон. Эмэгтэй хүний эрхийн асуудал учир энэ бичлэгийг нийтэд дэлгэхдээ Чимгээгээс зөвшөөрөл аваад хэсэгчилж гаргана. Энэ талаар Засгийн Газар хуралдаж байж цацах эсэхийг шийднэ" гэлээ.
АДМИН







Нийгэм





