Dark Light
Нийгэм | 2021-03-08

Т.Чимгээ: Тарчлагдаж, тамлагдаж 5 жилийг өнгөрөөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт очиж С.Зориг агсны хэрэгт холбогдсон Б.Чимгээтэй уулзлаа. Энэ үеэр С.Зоригийн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял авсан Т.Чимгээ сэтгүүлч нартай уулзаж мэдээлэл өглөө. 

Тэрээр: "Би 2015 оны 8 сарын 31 нд Төв аймгийн цагдан хорих ангид хоригдсон. Маш хэцүү байсан ариун цэврийн дэглэм байхгүй, заваан.  Гурван сарын хугацаанд ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орж болохгүй, хоол ундны асуудал хүнд, дотроо шээж баадаг. Агааржуулагч байхгүй ийм газар есөн сар хорьсон. 407-р анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал дээрдээгүй. Дарамт шахалтанд долоон сар хоригдсон. Одоо харин 401-р ангид ирж, орчин нөхцөл өөрчлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлж эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироож 5-н жилийг тарчлагдаж, тамлагдаж өнгөрөөлөө. Миний том охин минь намайг шоронд байх хугацаанд авто машины осол нэрийдлээр нас барсан. Би энэ хэргийг дахиж шалгуулмаар байна. Миний үлдсэн 2 хүүхэд 70 гарсан буурайтайгаа хамт амьдрах газаргүй хөтлөлцөөд гудамжинд явж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22