Өнөөдөр /03.08/ "Ноёд" группын захирал Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар Хэлмэгдсдийн хөшөөний урдаас дахин мэдэгдэл хийлээ.
Г.Буяндорж "Бидний тэмцэл үргэлжилж байгаа. Улсын ерөнхий прокурорын газарт 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Гэхдээ биднийг дэмжиж, санал нэгтгэсэн ард иргэд маш олон байгаа. Өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан 2400 иргэн, цахимаар гарын үсэг зурсан 240 мянган иргэд байна. Энэ зөвхөн бид хоёрын асуудал биш Монголын үндэсний асуудал болжээ. Хуулийн цоорхой, хонгилын прокуроруудын буруутай үйл ажиллагаанаас болж мянга мянган иргэд хохирсон байна.
48 цагийн хугацаанд бидэнд 54 өргөдөл, гомдол ирсэн. Бүгдийг нь шийдвэрлэхэд тусалж чадахгүй ч гэсэн эдгээр дундаас 60 наснаас дээш, амьдралын чадавх муу 6 хүнийг сонгож аваад, өмгөөлөгчийн хөлсийг нь дааж асуудлыг нь шийдвэрлэхэд туслахаар боллоо. Жишээ нь 60 гарсан настаны газрыг прокурорын хамаатнууд нь булаагаад авчихаж. 80 гарсан эмээгийн 2 өрөө байрыг нь хүчээр булаагаад авсан гээд сэтгэл эмтэрмээр маш олон зүйлүүд энэ нийгэмд байна. "Үндэсний фронт" гэсэн фэйсбүүк хаяг нээсэн. Үүнд иргэд маань нэгдэж төрдөө хэлэх зүйлсээ хэлье. Цахимаар дуу хоолойгоо өргье" гэлээ.
АДМИН







Нийгэм





