Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан Уул дүүргийн 10-р хороонд байрлах 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ажиллаа. Тэрбээр "Т.Чимэгээтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан. Хэрэгтэй холбоотой асуудал байгаа учир бүхнийг ярих боломжгүй. Гэхдээ зарим зүйлийг Чимэгээгийн зөвшөөрлөөр олон нийтэд ил болгохоор боллоо" гэв.
Мэдээллийн дараа Хэсэг хүмүүс орон байранд архидан согтуурсан байж болзошгүй бичлэг гарсан. Үүний талаар мэдээлэл өгөөч гэж сэтгүүлч асуухад
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч, прокуроруудын хэрэг болж таарсан. Банк ч оролцож байгаа. Шулуухан хэлэхэд Шүүгч нар Ариг банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нөлөө бүхий албан тушаалтан оролцсон гэдэг нь тогтоогдоод явж байна. Үүнийг шалгаж байгаа. Шүүх дээр очоод дахиад битгий сарниасай гэж бодож байна" гэлээ.
АДМИН







Нийгэм





