Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газруудад хязгаарлалт тогтоохоор боллоо.
Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хүнийг 85 цэгт вакцинжуулж эхэлнэ.
Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгөхөөр боллоо" гэв.
АДМИН







Нийгэм





