Dark Light
Нийгэм | 2021-03-08

С.Энхболд: 3,4 дүгээр сард тус тус 500 мянган хүнийг вакцинжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Маргааш буюу 3-р сарын 9-ний өдрөөс өргөн хүрээний вакцинжуулалт эхэлнэ.

Маргааш 15800 хүн вакцинжуулалтад хамрагдана. Улаанбаатар цахилгаан түгээх станц, орон сууц, хил хамгаалах ерөнхий газар, төрийн үйлчилгээний компани, цэвэрлэх байгууламж, ДХИС гэх мэт байгууллагад ажилладаг хүмүүс хамрагдана. 

Гуравдугаар сард 508 мянга, дөрөвдүгээр сард 500 мянган хүнийг вакцинжуулна.

Гуравдугаар сарын 10-ны өдөр худалдаа үйлчилгээний багууллагынхан, 11-нээс багш боловсролын байгууллагынхан хамрагдана. Тухайн дүүрэгт байгуулагдсан вакцины цэгүүдэд вакцинжуулах үйл ажиллагаа эхэлнэ. Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан бөгөөд нийт 85 цэг ажиллана" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22