Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 8-ний өдөр нийт 1716 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1536 нь зөрчлийнх бол хулгайлах 5, гэр бүлийн хүчирхийллийн 167, гэмт хэргийн шинжтэй 43 дуудлага ирсэн байна.
Нийт 253 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 88, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 117 зөрчил гарсан байна.

АДМИН







Нийгэм




