Dark Light
Нийгэм | 2021-03-09

ОУ-ын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр Х.Эрдэнэт-Од сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Ням гарагт өндөрлөсөн "Ташкентын Их дуулга" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны удирдах зөвлөлийн хурал болсон талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

Энэ удаагийн хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг IJF-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй. МУГТ Х.Эрдэнэт-Од дэлхий дахинд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпын хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай ийнхүү хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16