Өчигдөр/03.08/ улсын хэмжээнд 6465 хүний сорьцод шинжилгээ хийхэд 36 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд нь дотоодод буюу Улаанбаатар хот, Төв аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм. Улаанбаатар хотод 33, Төв аймагт 3 тохиолдол тус тус илэрчээ
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,372 боллоо. Үүнээс 2,588 буюу 82 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
АДМИН







Нийгэм





