Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 177 хүн эдгэрч эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар мэдээллээ.
Ингэснээр эдгэрсэн хүний тоо 2765 боллоо. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 3,372 тохиолдлын 82 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 591 хүн эмчилгээнд байгаа. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Маш хүнд-3
Хүнд-3
Хүндэвтэр-54
Хөнгөн-531 хүн байгаа юм.
АДМИН







Нийгэм




