ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллийг өглөө. Улаанбаатар хотод 33 тохиолдол, Төв аймагт 3 тохиолдол шинээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 177 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Мэдээллийн дараа Төрийн ордонд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг олж тогтоосон уу? гэх сэтгүүлчийн асуултанд
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Төрийн ордонд төрийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнаас Коронавирусний халдвар илэрсэн. Тухайн иргэнтэй холбоотой хавьтлуудыг олж тогтоон шинжилгээнд хамруулсан. Ойрын хавьтлын 80 хүнийг шинжилгээнд хамруулахад одоогоор халдварын тохиолдол илрээгүй байна" гэлээ.
АДМИН







Нийгэм




