Dark Light
Нийгэм | 2021-03-09

Э.Тэмүүлэн: Хоёрдугаар эмнэлэгт халдварын 1 тохиолдол илэрсэн нь үнэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллийг өглөө. Улаанбаатар хотод 33 тохиолдол, Төв аймагт 3 тохиолдол шинээр илэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 177 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Мэдээллийн дараа Хоёрдугаар эмнэлэгт 1 тохиолдол илэрсэн нь үнэн үү? гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Хоёрдугаар эмнэлэгт 1 тохиолдол илэрсэн байгаа. Эмнэлэг дээр халдвар илэрсэн тохиолдолд тус голомтыг хумиж, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг түргэн хугацаанд зохион байгуулдаг. Хоёрдугаар эмнэлэг дээр ч тус ажлыг хурдан шуурхай зохион байгуулсан. Одоо тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22