Dark Light
Нийгэм | 2021-03-09

Халдвар хамгааллын дэглэм мөрддөггүй, хамгаалах хэрэгсэлгүй ажиллах зэрэг зөрчил илэрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан түр журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр МХЕГ, НМХГ болон Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран дүүргийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, караоке, зочид буудал зэрэг газруудад шөнийн хяналт шалгалт хийлээ.

May be an image of one or more people

Шалгалтаар ажиллагсад халдвар хамгааллын дэглэм мөрддөггүй, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/, ковид-19 сэжигтэй тохиолдол илэрсэн үед түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол хэмждэггүй/гар бүртгэл дутуу болон хийгээгүй/, нийт хүчин чадлын 50 хувьд үйлчилдэггүй, тэмдэг тэмдэглэгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.

Иймд үйлчилгээний байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ халдвар, хамгааллын дэглэм чанд сахихыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22