Dark Light
Нийгэм | 2021-03-09

Иргэн Б.Ууганбаяр: "Эрдэнэс таван толгой" ТӨХК-ийн захирал авлига авсан байж болзошгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /03.09/ иргэн Б.Ууганбаяр "Эрдэнэс таван толгой" ТӨХК-тай холбоотойгоор АТГ-т өргөдөл өглөө. Тодруулбал, Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-ийн захирал Б.Ганхуяг болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти ти жи ви ко" компанийн захирал Н.Оюун-Цэцэн нарыг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Өргөдөлд:

АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВАА ТАНАА

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 479 тоот албан бичгээр Монгол Улсын Ерналдарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун - Эрдэнэ, Эрдэнэс - Тавантолгой төхк - ийн гүйцэтгэх захирал нарт Тавантолгой ”-н нүүрсний ордын зүүн цанхийн хэсэг гэрээт олборлогчоор ажиллаж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти ти жи ви ко компани"-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 2-р сарын 28-ны өдөр дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаас Эрдэнэс- Тавантолгой ТӨХК -д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг хүргүүлж байсан. Гэтэл Эрдэнэс - Тавантолгой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан бичгээр өгсөн үүргийг зөрчиж, БНХАУ-ын Ти ти жи ви ко кампанитай байгуулсан гэрээгээ дахин хоёр жилээр сунгаж, Монгол Улсад ойролцоогоор 458,000,000,000 / 458 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Төрийн дээд байгууллагын шийдвэрийг зөрчиж БНХАУ - ын Ти ти жи ви ко кампанитай байгуулсан гэрээгээ хоёр жилээр сунгахдаа Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-ийн захирал Б.Ганхуяг авлига авсан байж болзошгүй тул уг үйлдлийг сайтар шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг танаас хичээнгүйлэн хүсэж байна. Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-ийн мэдэлд байгаа Тавантолгой орд газрын Баруун цанхид хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж буй Монголын компаниуд 1 мкуб хөрсийг 6250 төгрөгөөр олборлож байгаа. Тэгэхэд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко” компани 1 мкуб уулын цулыг 4.39 цент буюу 12,500 гаруй төгрөгөөр, өөрөөр хэлбэл Монголын компаниудаас хоёр дахин өндөр үнээр хуулж хагартлаа баяжиж байгаа мөртлөө уг хууль бус гэрээгээ дахин хоёр жилээр сунгахаар Эрдэнэс-Тавантолгой компанийн захирал Б.Ганхуягийг лоббидож буй би эх оронч монгол хүний хувьд эрс эсэргүүцэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Хэрвээ Монгол Улс төртэй улс юм бол монголын хууль хяналтын байгууллага үнэнч шударга юм бол энэ хэргийг шалгах ёстой . Мөн БНХАУ - ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко" компанитай байгуулсан гэрээг сунгахгүйгээр гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой. Хавсралтаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан бичиг, Эрдэнэс-Тавантолгой увьцаат компанийн ТУЗ - ийн тогтоолыг хүргүүлэв.

Өргөдөл гаргасан Монгол Улсын иргэн Б.Ууганбаяр


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22