Булган аймгийн Иргэдийн хурлын тэрүүлэгч, тус аймгийн Орхон сумын засаг дарга "Б" нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байж болзошгүй байна. Тодруулбал гуравдугаар сарын 3-наас 4-ний өдрийн шилжих шөнө 23 цагт талийгаач гэрийнхээ гадаа машинтайгаа ирсэн ч буцаж явсан байна.
Талийгаач Орхон сумын цагдаагийн хэсэгт очсон бөгөөд цагдаагийн хэсэгт дэлгүүр ажиллуулдаг иргэн, тус сумын хэсгийн төлөөлөгч нар байсан гэх мэдээлэл байна. Тухайн газар байсан хүмүүс архи ууж, улмаар маргалдаж Засаг даргыг хөнөөсөн байж болзошгүй байгаа аж.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр талийгаач зодуулсан нь илт гэх бөгөөд нүүрэндээ ил харагдах шарх сорвитой, хөмсөг нь задарч уруул нь хавдсан байсан, талийгаач цагдаагийн хэсгээс гарч, гэртээ очоод удалгүй амиа алдсан гэх мэдээллийг өгч байна.
Талийгаач нь 1978 онд төрсөн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.
АДМИН







Нийгэм




