Dark Light
Нийгэм | 2021-03-09

ШӨХТГ: Барьцаалан зээлдүүлэх буюу Ломбард хяналтыг хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барьцаалан зээлдүүлэх буюу Ломбард хяналтыг хийнэ. Коронавируст халдвар (Ковид-19) -ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 14 дүгээр зүйл. Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны бүрэлдэхүүнд авах арга хэмжээ

14.1 Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.  

14.2 Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 14.1-д заасны дагуу өөрчлөлт

14.3 Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 14.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно. 

14.4 Зээлдэгч энэ хуулийн 14.1, 14.2-т  заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.  

14.5 Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана. 

Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллаж эхэлсэнгэдгийг тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

No photo description available.

No photo description available.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22