Dark Light
Нийгэм | 2021-03-10

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 67 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 548 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 522 хэрэг шалгагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22