Dark Light
Нийгэм | 2021-03-10

"TTJVCo" ХХК-ийн ажилчид: "Эрдэнэс таван толгой" ТӨХК гэрээгээ гэнэт цуцалж 10.000 хүнийг амьдрах боломжгүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"TTJVCo" ХХК-ийн ажилчид "Эрдэнэс тавантолгой"  ХК-аас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Ажилчдын төлөөлөл "Бид энгийн жолооч, операторууд ч гэсэн бидний ард гэр бүл гэдэг зүйл байгаа.  "Эрдэнэс тавантолгой"  ХК-аас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байна.

COVID - 19 цар тахлын үед дээрх хууль бус шийдвэрийг гаргаснаар тус компанид ажиллаж байгаа олон тооны Монгол Улсын иргэдийг ажлын байргүй болгох , Монгол улсын нийгэм эдийн засгийг улам доройтуулах, цаашлаад компанийн 900 гаруй үндсэн ажилтан, тус компанийн туслан гүйцэтгэгч байгууллагуудын 3000 гаруй ажилтан, тэдгээрийн ар гэрийн 10.000 гаруй иргэнийг орлогогүй, ажлын байргүй болгож байгаа нь Монгол Улсын засгийн газрын бодлого, шийдвэрт нийцэхгүй зөрчилдөж байна гэж үзэхээр байна.

Цар тахалын үед ажлын байрыг хадгалах , ажилтан албан хаагч нарын амьжиргааны эх үүсвэрийг хэвээр хадгалах бодлого барьж байгаа гэж ойлгож байгаа бөгөөд дээрх шийдвэр нь дээр дурьдсан засгийн газрын бодлоготой зөрчилдөж байгаа гэж бидний зүгээс ойлгож байгаа  юм. Нийгэм эдийн засгийн хүнд нөхцөл байдалд Ерөнхий сайд таны толгойлсон Засгийн газар байнгын ажлын байрыг хадгалах, иргэдээ орлоготой, амьдралтай байлгахад нь онцгой анхаарах ёстой гэж ажилчдын төлөөлөл бид үзэж байна.

Манай компанид давуу тал олон бий. Бидний хувьд гэр бүлээ авч явахын тулд хөдөлмөрлөж яваа энгийн залуучууд. Бидний хүсэж байгаа зүйл бол ажлын байраа авч үлдэх. Хэдхэн хүний асуудал биш мянга мянган залуусын асуудал юм. Үнэнийг хэлэхэд бидний амжиргааны түвшин нэн ядуу-руу шилжих эрсдэлтэй байна.

Зарим хүмүүс "TTJVCo" ХХК-д хятадууд ажилладаг гэж боддог боловч 98 хувь нь монголчууд байна. Цөөн хэдэн зайлшгүй шаардлагатай гадаадын инженер ажилладаг. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-д шаардлага хүргүүлж байна. Энэ хугацаанд хариу өгөхгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу тэмцлийн хэлбэрт шилжинэ" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22