“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа.
Энэхүү бизнес төлөвлөгөөний тогтоол өнөөдөр баталгаажсан байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилттой бөгөөд
Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна
Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэв.
Тус хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нийт найман төслийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
"1,072 хувьцаатай иргэн 2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наяд төгрөгийг ETT бонд гаргаж босгохоор СЗХ, болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өгсөн. Монгол Улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байхаар зарлана. Тодруулбал гуравдугаар сарын 25-нд зарлах төлөвлөгөөтэй байна" хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ.
АДМИН








Нийгэм



