Dark Light
Нийгэм | 2021-03-10

www.ehalamj.mn системд 4 үйлчилгээ шинээр нэмэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Уг ажлын хүрээнд эхний ээлжинд Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, насны хишиг, Эхийн алдар 1 болон 2 дугаар одонтой эхэд олгох мөнгөн тусламж зэрэг нийт 6 төрлийн үйлчилгээг 2020 оны 08 дугаар сараас эхлэн үйлчилгээг уг цахим системд бүртгэж эхэлсэн.

Өнөөдрөөс Ахмад настны тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, Одой иргэнд олгох тэтгэвэр, Өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэврийг тус системээр дамжуулан олгох боломжтой боллоо. Ингэснээр нийт 10 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ.

Дээрх 4 төрлийн тэтгэврийн үйлчилгээг энэ оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн www.ehalamj.mn систем-ээр дамжуулан олгоно.

www.ehalamj.mn нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22