Dark Light
Нийгэм | 2021-03-10

Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчдыг вакцинжуулах ажил эхэллээ. 

Баг тамирчдаа уриалж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар Астра-Зенека вакцины эхний тунг хийлгэлээ. 

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпийн 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу өнөөдөр бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч болон МҮОХ, БТСУХ-ны төлөөлөл зарим албаныхан вакцинд хамрагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22