Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Арилжааны хэлбэрээр орж ирэх вакцинуудын төлбөрийг бэлдээд, гэрээнүүд нь эцэслэгдээд явж байна. Дархлаажуулалтын ажлаа яаравчлуулах нь тулгамдсан асуудал болж байгаа. Ойрын хугацаанд олон нийтийг дархлаажуулах вакцин орж ирнэ.
Хоёрдугаар сарын 23-наас эхлэн хөл хорио цээрийн дэглэмээ тавьсан. Дахин хөл хорио тогтоох эсэх нь хувь хүний хариуцлага, халдвар хамгааллын дэглэмээс хамаарна гэдгийг ард иргэд ухамсарлах хэрэгтэй. Мөн ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж байх нь хамгийн чухал" гэдгийг онцлон хэлэв.
АДМИН








Нийгэм



