ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Ти Ти Жи Ви Си Өү компанийн гэрээг сунгахгүй болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн 2 талын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэс таван толгой компани болон Ти Ти Жи Ви Си Өү компани хоорондын харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах асуудал юм. Ти Ти Жи Ви Си Өү компанийн ажилчдын асуудал нь компанитайгаа Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа.
Эрдэнэс таван толгой компанийн хувьд түр шилжүүлсэн 154-н ажилчныг яаралтай ажлын байраар хангана. Харин Ти Ти Ви Жи Си Өү компанийн хувьд Эрдэнэс таван толгой компани хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Гэсэн хэдий ч тус компанийн ажилчдын саналыг үндэслэн, 885 ажилчны саналыг тусган 2021.03.15-ны дотор Эрдэнэс таван толгой компанийн ТУЗ-д албан бичиг өгнө" гэлээ.
АДМИН








Нийгэм



