Dark Light
Нийгэм | 2021-03-10

Т.Чимгээгийн Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт гаргасан өргөдөл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 сарын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт очиж С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээтэй уулзсан. Энэ үеэр Т.Чимгээ "Тэрэлж зочид буудалд мансууруулан, гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухайн бичлэгийн хэсгээс олон нийтэд хүргэх хүсэлтийг Хуульзүй дотоод хэргийг сайд Х.Нямбаатарт гаргасан.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тухайн бичлэгийг нууцын зэргээс гаргахаар шийдвэрлэж  олон нийтэд 2 минут 52 секунтын бичлэгийг хүргэсэн.

Бид Т.Чимгээгийн Хуульзүй дотоод хэргийг сайд Х.Нямбаатарт 2021 оны 3 сарын 10-нд бичсэн өргөдлийг хүргэж байна.  

Өргөдөлд: 

"Нэгдүгээр хаалттай хорих анги

Нэгдсэн эмнэлгийн дарга хурандаа Х.Ариунболд таниар уламжлуулан ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар танаа

Төмөрхүрд овогтой Чимгээ миний бие нь хэлмэгдэж, эрүүдэн шүүгдэж 5 жил 7 сар хоригдож байна. Тэрэлж зочид буудалд иргэн миний эрхийг бүдүүлгээр зөрчиж хийсэн бичлэгээс хэсэгчлэн буюу бүдгэрүүлж олон нийтэд мэдээлж өгнө үү.

Мөн намайг хэлмэгдүүлж хорьсноос хойш яг нэг жилийн дараа том охин маань автын осолд орж өнгөрсөн гэдэг. Тэгэхээр энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

Өргөдөл гаргасан : Төмөрхүрд овогтой Чимгээ 

2021.03.10

701-р хорих анги" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22