Dark Light
Нийгэм | 2021-03-10

Сүхбаатар аймагруу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн онцгой комиссын 8 дугаар хуралдаан өнөөдөр болов.

Сүхбаатар аймагруу Улаанбаатар хотоос ирэх болон Улаанбаатар хотруу гарах хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоож хяналт тавьж ажиллахыг аймгийн шуурхай штабт үүрэг болголоо. 

Доор зааснаас бусад хөдөлгөөнийг хязгаарлана.  

- Эрүүл мэндийн шалтгаан /13 А маягт/

- Албан томилолт /зайлшгүй шаардлагатай тохиолдлыг харьяа байгууллагын томилолт, албаны үнэмлэхийг үндэслэн/

- Буяны ажил, хүндэтгэн үзэх бусад зайлшгүй шалтгаан   

- Тээвэрлэлт /Уул уурхайн  бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тээвэрлэлт,  ажилчдын ээлж солих, өвс тэжээл, шатахуун, хүнс тээвэр, барилгын материал, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл/ 

Голомттой газраас ирэх иргэн нь аймгийн шуурхай штабт хүсэлтээ гаргана. Хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримт, ПГУ шинжилгээний хариу, гэрийн тусгаарлалтын баталгааны хуудас, гар утсандаа CLIX GPS суулгасан талаарх мэдээлэл зэргийг хавсаргана. 

Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан иргэнд шуурхай штабаас зөвшөөрлийг цахимаар хүргүүлнэ. Зөвшөөрөл дээр автомашины улсын дугаар, зорчигчийн нэр, регистр, утасны дугаар бичигдэнэ.

/Зөвшөөрөлгүй иргэдийг Улаанбаатар, Налайх, Багануур, Хэнтий аймгийн постуудаар нэвтрүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулах/

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар  

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22