Dark Light
Нийгэм | 2021-03-11

Т.Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он  хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо. ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна.

Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцож байна. "Монреаль-1976" олимпийн наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны  ОУОХ-ны  сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй. Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19