Dark Light
Нийгэм | 2021-03-11

АН-ын даргыг сонгох санал хураалт цахимаар явагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн 4.11 уулзалтаар АН-ын удирдлагын багт шинээр томилогдсон намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг, Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, Намын байгуулалт хариуцсан дэд дарга Ц.Уртнасан, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат , Нийслэлийн АН - ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан, Нийслэлийн АН - ын дэд дарга Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

Уулзалтаар "2021 оны 03 сарын 17-нд ҮБХ ны болон, зарим аймаг, нийслэлийн намын даргын нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. Бүртгэл явагдаж дууссан. Цахим санал хураалтын программыг турших туршилт өнөөдөр Баянгол дүүргийн намын гишүүд дунд болно. 2021 оны 04 сарын 25-нд АН-ын даргыг СОНГОХ санал хураалт цахимаар явагдана. АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэх бүртгэл 2021 оны 03 сарын 19,20-нд явагдана. И.Мөнхжаргалын зарлаж зохион байгуулах гэж оролдоод байгаа үйл ажиллагаа нь хүчингүй болсон ДОСХ - ны XHT0465 тоот тэмдэгийг хэрэглэж байгаа нь залилангийн ГЭМТ хэргийн үйлдэл гэдгийг анхааруулж байна" гэх мэдээллийг намын удирлагын багийн гишүүдээс өглөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22