Dark Light
Нийгэм | 2021-03-11

Модноос зүүгдэж амьд үлдсэн Япон эр одоо ч амьдралаа босгож явна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яг энэ өдөр Японы зүүн хойд хэсэгт 9.1 баллын хүчтэй газар хөдлөлт далайн гүнд болж, 11 метрийн өндөртэй цунами үүсч 15 мянган хүний амийг авч одсон. Энэхүү аймшигт байгалийн гамшиг атомын цахилгаан станцыг нь хүртэл үгүй хийж байсан түүхтэй. Харамсалтай нь одоог хүртэл гамшиг, хор уршиг тасрахгүй байгаа нь гайхах зүйлгүй. Яг 10 жилийн өмнө модноос зүүгдэж амиа аварч чадсан ч гэр бүлийнхэн нь амиа алдсан нэгэн эр 10 жил амьдралаа босгох гэж зовж буй талаар NHK онцолжээ. Кеничи Куросава одоо 50 настай тухайн үед 40 настай байсан бөгөөд 3 метрийн өндөртэй модон дээр гарч тас тэвэрч байсан тухай хожим дурсан ярьдаг. Тэрээр "Би тухайн үед бурханы талаар нэг ч бодол толгойд орж ирээгүй. Зүгээр л бүхэл бүтэн далай тэнгис дунд ганцаараа байгаа мэт аймшигтай байсан. Ямар хүйтэн байсан гэж та нар төсөөлж байна. Яс янгинаж чөмөг ташиж байсан" хэмээн өгүүлжээ. Одоог хүртэл тэрээр ажил голохгүй амьдралаа босгох гэж хөдөлмөрлөж байгаа аж. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/10/asia/japan-tohoku-fukushima-tenth-anniversary-hnk-dst-intl/index.html


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22