Dark Light
Нийгэм | 2021-03-11

Хаан Банк бүх төрлийн зээлийн хүүгээ буурууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын нөлөөнөөс бизнесийн болон цалингийн орлого нь тасалдсан бизнес эрхлэгч, харилцагчдадаа үйл ажиллагаагаа эргэн сэргээх, санхүүгийн хүндрэлээс гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк 2021 оны 3-р сарын 9-ний өдрөөс 2021 оны 7-р сарын 10-ны өдрийг дуустал  бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байна.

Хэрэглээний болон бизнесийн дараах нэр төрлийн зээлийн хүү жилийн 1.2-4.8 хувиар буурч байгаагаас гадна нөхцөлийг нь сайжруулж, илүү уян хатан болголоо. Тухайлбал, хэрэглээний зээлийн хувьд цалингийн зээлийг 12 сараар авахад жилийн 18 хувийн хүүтэй байсан бол одоо 14.4 хувь болгон бууруулсан бол орон сууц худалдан авахад зориулсан зээлийн бүтээгдэхүүний хүү буурч, хугацаа урт болж байгаа юм.

Эдийн засаг аажмаар сэргэж буй энэ цаг үед бизнесийн орчныг сайжруулахад банкны зүгээс хувь нэмрээ оруулж, харилцагчдаа түлхүү дэмжих зорилгоор ийнхүү 20 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийхээ хүүг бууруулж, нөхцөлийг нь сайжруулаад байна.  

Хэрэглээний зээл:

Цалингийн зээл

Тээврийн хэрэгслээс бусад хэрэглээний лизинг

Тээврийн хэрэгслийн хэрэглээний лизинг

Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл

Өрхийн зээл

Малчдад зориулсан бүх төрлийн зээл

Орон сууцны зээл

Бизнесийн зээл:

Эргэлтийн хөрөнгийн зээл

Бизнесийн зээлийн шугам

Жижиг хөрөнгө оруулалтын зээл

Хөрөнгө оруулалтын зээл

Шуурхай бичил зээл

Гэрээ барьцаалсан зээл

Санхүүгийн түрээс

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22