Dark Light
Нийгэм | 2021-03-11

Д.Оргил: Иргэд SMART UB аппликейшн татаж саналаа өгөх хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ-аас 2022 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр хийх ажилд иргэдийн саналыг авч буй. Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэн бүр тус санал асуулгад SMART UB аппликейшн ашиглан, цахимаар оролцох боломжтой. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал, хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулж тусалах юм.Санал асуулга гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Санал асуулгын явц болон бусад зүйлийн талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилоос тодрууллаа.

-ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулгын явц ямар байна вэ Хэчнээн иргэн санал өгөөд байна вэ?

-Өнгөрсөн жилийн санал асуулгатай харьцуулахад энэ жил иргэдийн оролцоо нэмэгдсэн байна. Гуравдугаар сарын 10-ны байдлаар 100 мянга гаруй иргэн саналаа өгсөн байна. Энэ нь нийт саналаа өгөх ёстой иргэдийн 12.3 хувь нь оролцсон гэсэн үг.

-Иргэд ихэвчлэн ямар ажилд санал өгч байна вэ?

-Санал асуулга үргэлжилж байх хугацаанд системээс иргэд ямар ажил дээр санал өгч байгааг харах боломжгүй. Санал асуулга дууссаны дараа үр дүнг харах боломжтой. 2020 оны цахим санал асуулгад нийтийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт болон ногоон байгууламж нэмэгдүүлэх гэх мэт саналууд эхний гуравт эрэмбэлэгдэж байсан.

-Нийт хэчнээн иргэдээс санал авахаар төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн 18-аас дээш насны нийт 800 мянга орчим иргэн санал асуулгад оролцох боломжтой


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22