Dark Light
Нийгэм | 2021-03-11

Хийн хоолойн төслийг 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд С. Амарсайхан ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байна.

Энэ удаагийн айлчлалаар байгалийн хийн хоолойн маршрутын дагуу агаарын, газрын тандалт судалгаа хийх, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.

Хийн хоолойн төсөл хоёр орны хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд уулзалтын эхэнд онцоллоо гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22