Dark Light
Нийгэм | 2021-03-11

Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум доллароор нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Цар тахлын жилд буюу өнгөрсөн онд ийнхүү гадаад өрийн хэмжээ өмнөх оноосоо 1.5 тэрбум ам.доллар буюу 4.8 хувиар өссөн бол өмнөх улирлаас 969.4 сая ам.доллароор буюу 3.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн

35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг

26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх

25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх

6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных

5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын өрийн бүтцийг аваад үзвэл 24.8 их наяд төгрөг буюу 89 хувь нь гадаад өр, 1.1 их наяд төгрөг буюу 4.1 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу 3.8 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.0 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22