Dark Light
Нийгэм | 2021-03-11

Харцага цолтой бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгөх хүсэлтээ хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооноос цувралаар цөөн тооны бөх оролцсон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд "Хийморь" төслийг хэрэгжүүлж, улсын харцага цолтой найман бөхийн барилдааныг энэ сарын 14-нд зохион байгуулах юм байна.

Уг барилдаанд оролцох бөхчүүд сэргээшийн шинжилгээ өгөх хүсэлтээ Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-нд өнөөдөр хүргүүллээ. Энэхүү хүсэлтийг МҮБХ-ноос Биеийн тамир спортын улсын хороо, Допингийн эсрэг үндэсний төвд уламжилснаар шийдвэрлэх аж.

"Хийморь" төслийн хүрээнд зохион байгуулж буй реалити шоунд улсын харцага А.Цацавшир, Т.Бэгзсүрэн, Ц.Одбаяр, Х.Гантулга, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Т.Баасанхүү, Д.Анар нар оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00