Dark Light
Нийгэм | 2021-03-11

830 мянган тонн нүүрстөрөгчийн хийтэй дүйцэх хэмжээ бүхий хүлэмжийн хийг бууруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улсын их хурлаар соёрхон баталж, Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолын хавсралтаар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” (ҮТХН)-ийг баталж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. ҮТХН-д Монгол Улсын Барилгын салбар нь 2030 он гэхэд 830 мянган тонн нүүрстөрөгчийн хийтэй дүйцэх хэмжээ бүхий хүлэмжийн хийг бууруулах дэд зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтод хүрэх барилгын салбарын арга хэмжээний төлөвлөгөөний (2021-2030) төслийг БХБЯ-ын захиалгаар Зөвлөх баг боловсруулж байгаа бөгөөд салбарын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудын албан хаагчид төслийн шатанд хэлэлцэж, санал солилцлоо. 

Энэхүү “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө 2021-2030” батлагдсанаар хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон хот, тосгоныг төлөвлөх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа, барилгын материалын үйлдвэрлэл, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх, санхүүжилт, урамшууллын тогтолцоог хөгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн зураг төслийг ногоон барилгын шаардлагад нийцүүлэх зэрэг үе шаттай хөгжүүлэх, олон улсад хүлээсэн үүргийг хангуулах үндэслэл болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22