Өнөөдөр буюу 3-р сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. PCR-аар сэжигтэй гарсан иргэний ХӨСҮТ-д илгээгдсэн нарийвчилсан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гэсэн таатай мэдээллийг хүргэлээ. Ингэснээр Дархан-Уул аймаг “Ногоон бүс” гэсэн статустай хэвээр байна.
Урьдчилсан хариу сэжигтэй гарсан шалтгааныг тодруулахад тухайн иргэн гадаад улсад байхдаа коронавирусийн халдвар авч эдгэрсэн. Ингэснээр цусанд нь халдварын биет үлдсэн учраас шинжилгээний урьдчилсан хариу сэжигтэй гарсан гэлээ. ХӨСҮТ-ийн лабораторид хийсэн шинжилгээгээр тухайн иргэний биед коронавирусийн эсрэг биет үүссэнийг баталсан. Гэхдээ тухайн иргэн бүрэн эдгэрсэн учраас бусдад ямар нэгэн байдлаар вирус халдаахгүй, өвчлүүлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Олон нийтийн цахим сүлжээнд Дархан-уул аймагт коронавирус илэрсэн хэмээх мэдээлэл ар араасаа тавигдаж сургууль, цэцэрлэг нээгдсэн байгаа энэ цаг үед иргэдийг айдаст автуулаад амжсан. Гэхдээ сэжигтэй иргэний хариу албан ёсоор сөрөг гарсан учраас аймгийн Онцгой комиссоос иргэд та бүхнийг албан ёсны эх сурвалжаас мэдээ мэдээлэл авах, сошиал сүлжээнд тавигдсан баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа.
АДМИН








Нийгэм





