Dark Light
Нийгэм | 2021-03-11

Ч.Номин аймгийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Төрийн ордонд болсон Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарт оролцож, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Аймаг, нийслэлийн засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.  

Энэ хүрээнд соёлын салбарын хууль тогтоомжид заасан чиг үүрэг, Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22