Dark Light
Нийгэм | 2021-03-12

Б.Ууганбаяр: Нийслэлд нөхцөл байдал их хүнд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 103 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 103 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын  тохиолдол 3664 боллоо.

"Нийслэлд нөхцөл байдал их хүнд байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөн тул та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай. Тусгаар тогтнолын ордонд халдвар тархаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус ордонд 66 тохиолдол бүртгэсэн мэтээр ташаа мэдээлэл тараажээ. Иймд залруулга хийж байна.  Халдвартай хүний ойрын хавьтал Тусгаар тогтнолын ордонд очсон юм билээ" хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22