Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд Төрийн албан хаагчийн шалгалт эхэлж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж буй юм.
Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтын нээлт өнөөдөр нийслэлийн засаг, захиргааны V байранд боллоо. Тус нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “XXI зуунд улс орнуудын эдийн засаг, нийгэм, хүн ам, технологийн харилцан хамаарал улам нэмэгдэж, мэдээллийн технологийн хэрэглээ өсөж, шинэ зууны мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлага өөрчлөгдөж байгаатай уялдуулж улс орнууд төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, үүнд чиглэсэн Төрийн албаны шинэчлэлийг дэлхий нийтийн чиг хандлага, өөрийн орны хөгжлийн түвшин, соёлын онцлогтой уялдуулж хийх шаардлага тулгарч байна. Дижитал шилжилтийн эринд төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн ихээхэн хамаарах нь тодорхой юм. Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид хоцорч чирэгдэхгүй, манлайлж, хөтөлж явах учиртай” гэлээ.
АДМИН








Нийгэм





