Dark Light
Нийгэм | 2021-03-12

Хэрэглээний барааны үнэ 2.6 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.6 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индексийг оноор харвал: 

2018 оны 2 дугаар сард 6.9 хувь,

2019 оны 2 дугаар сард 6.9 хувь,

2020 оны 2 дугаар сард 6.4 хувь гарч байсан бол 2021 оны 2 дугаар сард 2.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр буурсан байна.

Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны хоёрдугаар сард өмнөх сараас 2 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2 хувиар өсжээ. 

Түүнчлэн бүх аймагт өмнөх оны мөн үеэс 1.3-6.6 хувиар өссөн байна. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тус сард Архангай аймагт 1.3 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 6.6 хувиар өссөн нь хамгийн их байгаа аж


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22