Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна. Зураг төслийг хийсэн “Карказ зураг” ХХК эмнэлгийн байгууламжийг гал тогоогүй, тусгай зориулалтаар тоноглосон мэс заслын өрөөнүүдийг зурагт тусгаагүй, нийтийн эзэмшлийн талбай бүхий өрөөнүүдийг таазны шийдэлгүй зуржээ. Барилгын явц 80 гаруй хувьтай байгаа хэдий ч зураг төслийн энэ алдаанаас үүдэн ашиглалтад орох боломжгүй болж, он дамжаад байна.
Нийгэм | 2021-03-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





