Өнөөдөр Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагч нар Улаанбаатар хотоос “Аеро Монголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр Өлгийн чиглэлд зорчсон 20 зорчигч, Өлгийгөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчсон 51 зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж, PCR шинжилгээний хариуг шалгаж, зорчигчдын гар утсанд “CLIX-GPS” апликейшн суулгаж, иргэдэд гэрийн тусгаарлалтын зөвлөмж өгч, баталгааны хуудсаар гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.
Мөн Зоонозын өвчин судлалын төвийн халдваргүйтгэлийн багийн агаарын хөлөг, зорчигчийн ачаа тээш, гар тээшинд хийсэн халдваргүйтгэлийн явцад хяналт хийж ажиллалаа. Шуурхай хариу арга хэмжээний баг Улаанбаатар хотоос ирсэн зорчигчдоос Коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар
АДМИН







Нийгэм




