Dark Light
Нийгэм | 2021-03-13

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өмнөх сараасаа буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төмөр зам болон агаарын тээврийн талаарх статистик мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Төмөр замын тээврээр энэ оны эхний хоёр сард 5.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 436.6 мянган тонноор буюу 9.2%-аар өсжээ. Тодруулбал, төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд дотоодод тээсэн ачаа 399 (23.8%) мянган тонн, импортын ачаа 212.2 (49.8%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн аж. 

Төмөр замын тээврийн орлого 2021 оны эхний хоёр сард 120.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.3 (4.6%) тэрбум төгрөгөөр өссөн болохыг танилцууллаа. 

Өнгөрсөн хоёрдугаар сард КОВИД-19-өөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон төмөр замын тээврээр зорчигч тээвэрлээгүй билээ. 

Харин агаарын тээврийн хувьд /энэ оны хоёр сард/

439.7 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 468.8 (51.6%) тонноор буурсан

1.8 (0.4%) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9 (88.7%) тонноор буурсан 

Агаарын тээврээр олон улсад зорчигчид 2021 оны эхний хоёр сард 3.6 (24.3%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 120.1 (97.1%) мянган хүнээр буурсан зэрэг үзүүлэлттэй гарчээ. 

Түүнчлэн агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний хоёр сард 17.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.3 (61.9%) тэрбум төгрөгөөр буурсан аж. 

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны хоёрдугаар сард өмнөх сараас 699.2 (7.7%) сая төгрөгөөр буурч, 8.3 тэрбум төгрөг болсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22