Dark Light
Нийгэм | 2021-03-13

Цагааннуурын боомтоор 60 тонн малын тэжээл импортоор оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулах зорилгоор Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн малын тэжээл оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр Цагааннуурын боомтоор 60 тн малын тэжээл импортоор орлоо.

Малын тэжээлийг нутгийн гүнд нэвтрүүлэхгүйгээр хяналтын бүсэд шилжүүлэн ачихаар зохион байгуулж, тээврийн хэрэгсэлд мананцаржуулах аргаар ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ачаа буулгагч нарт халдвар хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн өмсгөж, халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллаж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22