Dark Light
Нийгэм | 2021-03-13

Гэрээсээ төөрч, осгосон 2 настай охиныг эрэлч нохой олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.03.05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн малчин Г.Э-ийн  2 нас 7 сартай Энгүүн охин  гэрийнхээ гадна тоглож байгаад алга боллоо  гэх дуудлагыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна.

Эрлийн ажиллагааны үед цагдаа, цагдаагийн ахлагч, Ц.Жарантай, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга нарт албаны дрон дуудлагатай, эрэлч нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгч самналт хийснээр 2021.03.05-аас 2021.03.06-нд шилжих шөнийн 03:50 цаг орчимд Энгүүн охиныг эсэн мэнд олж авч аав ээжид нь хүлээлгэн өгчээ.

Тухайн үед Энгүүн охин гэрээсээ 5 км орчимд төөрч, осгосон байдалтай олдсон байна.

Эрэн хайх ажиллагаанд Ховд аймаг дахь цагдаагийн газрын 21 алба хаагч, 5 сонсогч, ОБГ-ын аврах ангийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Ганцогтоор ахлуулсан 8 алба хаагч, Буянт сумын ЗДТГ-ын 9 алба хаагч, нутгийн 10 иргэн гээд  нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажлыг зохион байгуулжээ.

Хэрэв жаахан л цаг хугацаа алдсан бол Энгүүн охин осгох эрсдэл өндөр байсныг ажлын хэсгийнхэн онцоллоо. Цаашид эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Ховд.мн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22